Ханзат хотын туурийг шинжилж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2018-06-13 14:06:29
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Есөн бахархалт газрын нэг Сүмбэр багийн нутагт орших "Ханзат хотын туурь"-ийг Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн баг шинжилж, малтлага судалгаа хийж байна.

Судалгаанд Монгол, Японы судлаач эрдэмтэд оролцож он цаг, эх сурвалжийг тогтоох ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ нь Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон ач холбогдол бүхий үр дүн гарна гэдэгт сумын удирдлага найдаж байна.

"Ханзат хотын туурь" нь сумын төвөөс 45 км-т орших бөгөөд хажууд нь Ханзатын цагаан нуур гэж бий.
Монголын ууган археологич, түүхч, зохиолч, орчуулагч Х.Пэрлээ Хэнтий аймгийн түүх номондоо уг туурьийн талаар тэмдэглэсэн байдаг аж.  Түүнээс хойш анх удаагаа судалж шинжилж байгаа гэнэ. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ