“Фуэго” галт уул дахин идэвхжиж эхэллээ

Дэлхийн мэдээ | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-13 14:35:08
МЕХИКО. /РИА Новости/. Төв Америкийн Гватемал улсын “Фуэго” галт уул дахин идэвхжиж эхэлжээ. Энэ сарын 3-нд болсон "Фуэго" галт уулын дэлбэрэлтийн улмаас 117 хүн амиа алдсан юм.

Төв Америкийн газар хөдлөлтийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, өчигдөр өглөөнөөс эхлэн Фуэго галт уул дахин идэвхжиж, үнс нурмаа 5 км өндөрт цацаж байгаа аж.

Тус галт уулын өрхнөөс 15-25 км зайд байрлах ойр хавийн суурин газрууд тэр дундаа тус улсын нийслэл байсан Антигуа хотод галт уулын үнс нурам унаж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
 
“Фуэго” галт уул дэлбэрсний улмаас 197 хүн ор сураггүй алга болоод байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр, энэ гамшгийн улмаас 56 хүн бэртэл гэмтэл авчээ. Түүнчлэн 12400 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд түр хоргодох байруудад 4200 хүн байрлаж байгаа аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ