top banner

Д.Мурат: Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна


2018-06-13 15:46:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 45 дугаар тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсантай холбогдуулан өнөөдөр Д.Мурат гишүүн мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байхаас үл хамаараад бүх иргэн хуулийн өмнө тэгш эрх, үүрэгтэй. Би хуулийн байгууллагаар шалгуулж, гэм буруугүй гэдгээ тогтоолгоод УИХ-д эргэн ирэх болно. Энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй” хэмээв.

Мөн үеэр Д.Мурат гишүүний өмгөөлөгч Л.Батмөнх, “Манай үйлчүүлэгчтэй холбоотой асуудал "Бэлгийн дарамт үзүүлсэн" зүйл ангиар шалгагдаагүй. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэх зүйл ангиар шалгаж байгаа. Энэ төрлийн хэргийг хуулийн байгууллага маш хурдан шийдвэрлэдэг. Гэвч манай үйлчлүүлэгтэй холбоотой асуудал удаашралтай байгаад гайхаж байна. Энэ нь цаанаа улс төрийн зорилготой байх магадлалтай” гэлээ.

Ч.Ариунболд

Монгол брэнд