top banner

Даланзадгадад шинэ цэвэрлэх байгууламж барьж байна


2018-06-13 15:56:49
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд хоногт 3000 шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барьж байна. 

Даланзадгад сумын цэвэрлэх байгууламж 1971 онд нэгдүгээр сургуулийн бохир усыг цэвэрлэх зориулалттайгаар, хоногт 168 шоо метр бохир усыг 83 хувьтай цэвэрлэх хүчин чадалтайгаар барьсан байдаг. Гэтэл одоо 1100 шоо метр усыг цэвэрлэх шаардлага гарч ачааллаа дийлэхгүй байгаагаас бохир ус хөрсөнд шингэж, бохирдуулж байгаа юм. Мэргэжлийн хяналтын газраас цэвэрлэх байгууламжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх эсвэл шинээр барих дүгнэлтийг гаргасны дагуу дэргэд нь 1,8 га талбайд шинэ цэвэрлэх байгууламж ийн барьж байна. Энэхүү шинээр байгуулж буй цэвэрлэх багууламж нь хоногт 3000 шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай, 98 хувийн буюу биологийн бүрэн цэвэрлэгээтэй юм.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэн бүтээн байгуулалтыг дөрвөн компани гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл нэг сарын хоцрогдолтой явж байгаа бөгөөд захиалагч талууд гүйцэтгэгч компаниудад ажлыг чанартай, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж өгөхийг анхааруулаад байгаа юм. Гэрээний дагуу ажил хэвийн явбал 2019 оны 5 дугаар сард дуусгаж, хүлээлгэн өгөх боломжтой аж. 

Д.Мишигсүрэн



Монгол брэнд