top banner

Аймаг, сумдын баяр наадмын тов гарчээ


2018-06-13 16:22:03
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн баяр наадмыг ирэх сарын 09-10-ны өдрүүдэд, сумдын баяр наадмыг 05-06-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтов.

Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн "Баяр наадам тэмдэглэх хугацааг тогтоох тухай” А/237 тоот захирамжаар дээрх хугацааг товлосон байна. 
Аймаг, сумдын баяр наадмыг тогтоосон хугацаанд, баталсан төсвийн хүрээнд, өндөр түвшинд зохион байгуулахыг аймгийн баяр, наадам зохион байгуулах хороо, сумын Засаг дарга нарт даалгажээ.

Дорнод аймгийн хэмжээнд энэ жил аймгийн баяр наадам, Ардын хувьсгалын 97 жил, аймаг байгуулагдсаны 87 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх юм.
 
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд