Соёл амралтын хүрээлэнгийн тоглоом нурснаас 4 хүүхэд бэртэж гэмтэв

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-06-13 16:42:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” тоглоомоор тоглож байсан хүүхдүүд гэмтсэн хэрэг өнөөдөр 14 цагийн орчимд гарлаа.
Дөрвөн хүүхэд гэмтсэний хоёрынх нь биеийн байдал хүнд  үлдсэн хоёр хүүхэд нь хөнгөн гэмтжээ.Осол гарах үед иргэд түргэн тусламж, ОБЕГ-т дуудлага өгснөөр гэмтсэн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Ж.Батсайхан

 
Холбоотой мэдээ