top banner

“ДАШТ-2018”-ын үеэр Москва хотод үнэ төлбөргүй аялалууд зохион байгуулагдана


2018-06-13 17:19:12
Зураг
МОСКВА. /ТАСС/. “Москва – дэлхийн хөл бөмбөгийн нийслэл” арга хэмжээний хүрээнд тус хотын эрх баригчид явган болон автобустай 600 гаруй үнэ төлбөргүй аялал зохион байгуулахаар болсон байна. Аялал 6 дугаар сарын 13-наас 7 дугаар сарын 14-ныг хүртэл буюу ДАШТ явагдаж дуусах хүртэл өдөр бүр зохион байгуулагдах аж.  

Аялалд оролцогчид Оросын хөл бөмбөгийн түүхтэй холбоотой хамгийн сонирхол татам газруудаар явах бөгөөд “Лужники” болон “Спартак” цэнгэлдэх хүрээлэнг харах боломжтой гэнэ. Түүнчлэн аялалд оролцогчдод зориулан Москвагийн хөл бөмбөгийн клубуудын түүх, хамгийн алдартай тоглогчдын талаар мэдээлэл өгөх аж. Хөтөч нар аялалыг орос, англи, герман, франц, испани, португал болон хятад хэлээр  явуулах юм байна.

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд  6-р сарын 14-нөөс 7-р сарын 15-ны өдрүүдэд болох билээ. Москва хотод тоглолтууд “Лужники” болон “Спартак” цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болох юм.
Э.Аянзаяа 

Монгол брэнд