Тарвага, зурам, махчин шувуудын тооллого хийжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2018-06-13 17:29:08
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс монгол тарвага, урт сүүлт зурамны тооллого болон бүлийн ажиглалт судалгаа, махчин шувуудын тооллого хийжээ.
Мөн тарваган тахлын үүсгэгч илрүүлэх зорилгоор тарвага, зурам, үлийн цагаан оготно болон тэдгээрийн үс, ноолуурын бүүрэг, махчин шувуудын гулгидас цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулж байна. Судалгаа, ажиглалт, шинжилгээний нэгдсэн үзүүлэлт энэ сарын сүүлээр гарах аж.
Тарваган тахлын хайгуул шинжилгээг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Бурхан Буудай-Гичгэнэ, Баянцагаан сумын Баянцагааны нуруу, Бууцагаан, Хүрээмарал, Бөмбөгөр сумын Байдрагийн цурав голомтод хийж гүйцэтгэсэн байна. Мөн үеэр аймгийн ЗӨСТ-өөс 
дээрх таван сумын эрүүл мэндийн төв, голомтот нутагт оршин сууж байгаа 400 гаруй хүнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгааны ажил зохион байгуулж, санамж хуудас тараажээ. 
                                                                                                                Б.Мөнхзул
Холбоотой мэдээ