top banner

Улаангом сумын бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа


2018-06-13 21:32:28
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын бөхчүүд Гашууны гол, Тэрэм хадад хоёр хэсэг болж наадмын бэлтгэлдээ гарч байна. Одоогоор Аймгийн арслан Б.Бадарч, Т.Хайдав, аймгийн заан Г.Батбаяр нараар ахлуулсан 20 орчим бөх Гашууны голд бэлтгэл базааж эхлээд байна.
Харин Цогцолбор 2-р сургуулийн Ш.Бат-Очир багшаар ахлуулсан өсвөрийн бөхчүүд энэ сарын 16-нд Тэрэм хадад наадмын бэлтгэлдээ гарах аж. Өнгөрсөн жилийн аймгийн баяр наадамд үзүүрлэсэн бөх Улаангом сумын галаас төрсөн байна. 
Б.Батхүү

Монгол брэнд