top banner

Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын хороо байгууллаа


2018-06-13 22:45:12
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн баяр наадмыг ирэх сарын 27-29-ний өдрүүдэд тэмдэглэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн юм.
Аймгийн ИТХ-аас аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хороог байгууллаа. Ой угтаж хийх бүтээн байгуулалт, тохижилт үйлчилгээ, нийгэм, соёл, спортын арга хэмжээг хэрэгжүүлэх аймгийн хороо байхаас гадна нийгэм, соёл, эдийн засаг, аж ахуй, тохижилт үйлчилгээ, үндэсний бөх, сур, хурдан морь, шагайн харваа, хэв журам зэрэг асуудал хариуцсан арван салбар хороо ажиллуулахаар  шийдвэрлэлээ.
          М.Батжаргал


Монгол брэнд