top banner

Монгол Улсын зөвлөх инженерийн нэрэмжит анхны олимпиад Баянхайрхан суманд болов


2018-06-13 23:28:22
Зураг

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Баянхайрхан сумын уугуул Монгол Улсын зөвлөх инженер Дамжингийн Дамба төрөлх сургуулийнхаа 10-12 дугаар ангийн сурагчдын дунд өөрийн нэрэмжит биологи, газарзүйн анхдугаар олимпиадыг зохион байгуулжээ. Тус олимпиадад Баянхайрхан сумын 10-12 дугаар ангийн 50 орчим хүүхэд оролцож өрсөлдсөн байна.
Ингээд тэргүүн байр эзэлсэн 10-р ангийн сурагч Б.Бямбаноровыг нэг жилийн сургалтын төлбөрийн тавин хувь болох нэг сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн 12-р ангийн сурагч Ч.Мөнхзулыг 500 мянгөн төгрөг, гуравдугаар байр эзэлсэн 12-р ангийн сурагч Ч.Лхамсүрэнг 400 мянган төгрөгөөр тус тус урамшуулжээ. Харин шагналт байр эзэлсэн гурван сурагчид 150-300 мянган төгрөгөөр шагнажээ.
Өөрийн төрөлх сумандаа анхны нэрэмжит олимпиадаа амжилттай зохион байгуулж сурагчдад урам өгч шагналын сан өндөр байсан нь энэхүү олимпиадад оролцох хүүхдүүдийн тоог нэмээд зогсохгүй чадварыг нь үнэлсэн онцлогтой олимпиад боллоо. Цаашид олон багш сурагч, эцэг эх оролцох урам өглөө хэмээн олимпиадыг зохион байгуулагчдад сумын иргэд болон удирдлагууд талархал илэрхийлэв. Энэхүү олимпиад жил бүр уламжлал болж зохиогдох бөгөөд биологи газарзүйн хичээлийг сонирхон судлах, илүү гүнзгийрүүлэх чадварыг нэмж аймагтаа төдийгүй улсын хэмжээнд Баянхайрхан сумын сурагчид энэ чиглэлээр нэрээ гаргах боломжтой юм хэмээн зохион байгуулагчдаас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 


Монгол брэнд