top banner

“Улаан бөглөөт” гэж нэрлэгдсэн архийг хэрэглэхгүй байхыг анхааруулав


2018-06-14 00:30:42
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Замын –Үүд суманд өнгөрсөн тавдугаар сард нийт 12 гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтооход ихэнх нь  ахуйн нөхцөлд архидалтаас үүссэн байгааг тогтоосон аж. Мөн хоёр иргэн архины хордлогоос болж нас баржээ.
Иргэд БНХАУ-аас оруулж ирж буй “Улаан бөглөөт” хэмээн нэрлэгдсэн  архийг ууж эрүүл мэндээ алдах, согтуугаар хэрэг зөрчил гаргах явдал гарч байгаа учир Замын-Үүдийн Цагдаагийн байгууллагаас баталгаагүй, мэргэжлийн хяналтын дүгнэлт байхгүй, стандартын шаардлага хангаагүй согтууруулах  ундааг  хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
Мөн  дээрх архийг хилээр хууль бусаар  оруулж худалдан борлуулж  байгаа  иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг уриалж, хууль хяналтын байгууллагынхан мэдээллийн нууцыг чандлан хадгалж үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулахаар болов. 
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд