top banner

1,8 сая гаруй мянган толгой малыг онлайн программд бүртгэжээ


2018-06-14 00:35:50
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ХХААГ-аас аймгийн хэмжээнд мал бүртгэлийн нэгдсэн онлайн  программд  нэг сая, 801,1 мянган толгой малыг бүртгэжээ.
Үүнээс 134 мянган толгой малыг ээмэгжүүлсэн байна. Малыг онлайн программд бүртгэснээр малын бүртгэлийн талаарх мэдээллийг малчид, иргэд интернет сүлжээ бүхий орчноос цаг, хугацаа харгалзахгүй шуурхай үзэх, малын хулгай багасах, түүхий эдийн гарал үүсэл тодорхой болох зэрэг давуу талууд бий болно гэж ХХААГ-аас мэдээлэв.
Мөн энэ онд “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх, малыг бүртгэлжүүлэх ажлыг орон нутагт эрчимжүүлэх зорилгоор Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн суманд Мал эмнэлэг, үржлийн газрын 18,5 сая төгрөгийн санхүүжилтээр нийт 46300 толгой бог малд үзлэг ангилалт хийхээр “Сэнж Сант” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд