“Их найм”-ын хэлбэрт эргэж орсон нь дээр гэж үзэж байна

Дэлхийн мэдээ | Улс төр
172@montsame.mn
2018-06-14 08:57:20
ВАШИНГТОН. /РИА Новости/. “Канадад болсон “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт дээр өрнөсөн хэлэлцүүлгийн дөрөвний нэг хувь нь Оростой холбоотой асуудал байсан болохоор ОХУ-ын удирдагчийг оролцуулсан өмнөх хэлбэртээ эргэж орсон нь илүү дээр юм шиг байгаа юм” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Уулзалтын нийт цагийн 25%-ийг бид Оросын тухай ярианд зарцуулсан. Тэгэхлээр оросууд энд сууж байсан бол дээр байх байж дээ хэмээн би дотроо бодсон. Би Оросын төлөө биш, АНУ-ын төлөө байдаг. Хэрэв Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Канадад бидэнтэй хамт сууж байсан бол дэлхийд ч хэрэгтэй, өөрт нь ч тустай зүйлсийг хийхийг би түүнээс хүсэж болох байлаа” гэж Д.Трамп тэмдэглэсэн байна.
 
“Тийм болохоор нүүр тулж харьцах нь утсаар ярилцахаас илүү дээр хэмээн бид үзэж байгаа юм” гэж Америкийн төрийн тэргүүн хэлжээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ