top banner

Хөл бөмбөгийн ДАШТ-д зориулсан сонгодог урлагийн тоглолт болов


2018-06-14 10:40:21
Зураг
Москва /МОНЦАМЭ/.  2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Тэгвэл энэ сарын 13-ны өдөр ДАШТ-д зориулсан сонгодог урлагийн тоглолт Москва хотын Улаан талбайд  болж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй хүндэт зочид тоглолтыг үзэж сонирхлоо.
 
Сонгодог тоглолтыг ОХУ-ын төгөлдөр хуурч, хөл бөмбөгийн хорхойтон Денис Мацуев хөталж, дэлхийд данстай сонгодог уран бүтээлчид оролцсон юм. Тодруулбал В.Гергиева удирдаачтай алдарт Мариинский театрын симфони оркестр, ОХУ-ын дуурийн дуучин Анна Нетребко, Ильдар Абдразаков, испанийн тенор дуучин Пассидо Доминго зэрэг дуучид оролцож оросын болон барууны шилдэг зохиолуудыг эгшиглүүлсэн юм. 
Сонгодог тоглолтыг үзэж сонирхохоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс гадна Дэлхийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Джанни Инфантино, Болив улсын төрийн тэргүүн Эво Моралис, Молдавийн Ерөнхийлөгч Игорь Додон нар хүрэлцэн ирсэн байв.
 
2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ өнөөдөр буюу Москвагийн цагаар 6 дугаар сарын 14-ний 18:00 /Улаанбаатрын цагаар 23:00/ цагт тус хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд ОХУ болон Саудын Арабын шигшээ багийн тоглолтоор эхэлнэ.
Л.Нандиа


Монгол брэнд