Македоны нийслэлд эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-14 11:10:31
БЕЛГРАД. /РИА Новости/. Македон улсын нэрийг өөрчлөх тухай хэлэлцээр болон Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн ажиллагаа тус улсын нийслэл Скопье хотод болжээ. Энэ тухай үндэсний “МИА” агентлаг мэдээлэв.

Жагсаал цуглаанд хэдэн мянган хүн оролцсон бөгөөд эсэргүүцлээ илэрхийлэхээр засгийн газрын байрны өмнө цугларч, “Нэг нэр - Македон” гэсэн уриа хашгиран Засгийн газрыг огцрохыг шаарджээ.  

Македон улсын нэрийг өөрчлөх талаархи тохиролцоонд хүрсэн тухайгаа тус улсын Ерөнхий сайд Зоран Заев өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм. Харин тус хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзаж байгаагаа Македоны Ерөнхийлөгч Георге Иванов мэдэгдсэн байна.

Нэрийн асуудлаархи маргаан Грек болон Македон улсын хооронд 25 жил үргэлжилж байгаа юм. Македон улсын нэрийг Грекийн Македон мужийн нэртэй давхцуулахгүйн тулд Грекчүүд тус улсыг нэрээ өөрчлөхийг шаардсаар ирсэн юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ