АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтыг Т.Мэй магтан сайшаажээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-14 13:19:02
МОСКВА. /ТАСС/. АНУ-Умард Солонгосын Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын үр дүн нь бүс нутагт төдийгүй дэлхий дахины аюулгүй байдалд чухал гэж үзэж байгаагаа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “CNBC” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтыг магтан сайшааж байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар энэ сарын 12-нд Сингапурт уулзсан билээ. Яриа хэлэлцээний дүнд талууд хамтарсан мэдэгдэлд гарын  зурсан юм.
 
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ