top banner

С-500-г хамтран үйлдвэрлэх санал тавьжээ


2018-06-14 15:14:44
Зураг
АНКАРА. /ТАСС/. С-500 зенитийн пуужингийн цогцолборыг хамтран үйлдвэрлэхийг Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд санал болгожээ. Энэ тухай Т.Эрдоган “24 TV” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
 
Энэ сэдвээр В.Путинтай хэзээ ярилцсанаа Туркийн төрийн тэргүүн дурдаагүй бөгөөд түүний саналд ОХУ-ын ерөнхийлөгч ямар хариулт өгсөн талаар мэдэгдээгүй байна.
 
С-500 цогцолбор нь С-400-гийн оронд суурилуулахаар төлөвлөж буй систем бөгөөд 25 жилийн хугацаанд ашиглах боломжтой юм. Өмнө нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэхдээ “2020 оноос уг системийг зэвсэглэлд нийлүүлж эхэлнэ” гэж байв.
 
Энэ оны 2 дугаар сард ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Дмитрий Рогозин “Коммерсантъ” сонинд ярилцлага өгөхдөө “С-500 болон С-400-г Нижегород хотын машины үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн” гэдгийг дурдсан юм.
 
Э.Аянзаяа 

Монгол брэнд