top banner

Мальдивийн ерөнхийлөгч асанд шоронд хорих ял ногдуулжээ


2018-06-14 15:47:02
Зураг
МАЛЕ. /Синьхуа/. Мальдив улсын эрүүгийн хэргийн шүүхээс тус улсын ерөнхийлөгч асан Маумун Абдул Гайомын хууль бус үйлдэлд гэм буруутай болохыг тогтоож, түүнд 19 сар шоронд хорих ял ногдуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.  

Дээд шүүхийн дарга Абдулла Саид болон шүүгч Али Хамид нарт мөн шоронд хорих ял ногдуулжээ. Уг гурван этгээдийг гар утсаа хураалгахаас татгалзан цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан хэмээн буруутгасан байна.

Засгийн газрыг түлхэн унагахыг завдсан хэргээр М.А.Гайомыг өнгөрсөн хоёрдугаар сард Мале дахь гэрээс нь хүргэн хүүгийнх нь хамт баривчлан саатуулсан аж. 
 
Э.Хулан
 

Монгол брэнд