top banner

Зам тээврийн ослоор орон нутгийн замд осолдсон хүний тоо 80 хувьтай байна


2018-06-14 17:54:59
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээвэр хөгжлийн яам, ЭМЯ, ЗЦГ хамтран хэрэгжүүлсэн “Road safety ta-9137 mon workhop” төслийн танилцуулгын үеэр өнгөрсөн жил 542 хүн зам тээврийн ослоор нас барсан хэмээн мэдээллээ.  
 
Төслийн удирдагч, ШУТИС-ийн зөвлөх профессор Д.Готов, “Бид осол зөрчлийн талаарх мэдээллийг цахим аргаар бүртгэдэг аппликэйшныг боловсруулж замын цагдаагийн албанд  95 таблетыг хүлээлгэн өгсөн. Энэ аппликэйшныг ашигласнаар цаг хэмнэхээс гадна байгаль орчинд эерэгээр нөлөөлнө” гэв.
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой уг төслийг 2017 оны 4 дүгээр  сараас хэрэгжүүлж эхэлсэн. ЭМЯ-наас эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, орон нутгийн цагдаа, эргүүлүүдэд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгуулж, 30 ширхэг үзүүлэн өгсөн. Сургалтад нийт 21 аймаг, 9 дүүргийн 70 гаруй хүн хамрагдсан” хэмээн НЭМҮТ-ын Осол гэмтэл хариуцсан мэргэжилтэн Г.Сэлэнгэ хэллээ.
Зам тээврийн ослын улмаас нас барагсдын 39.4 хувь нь 35-54 настай байсан бол гэмтсэн 4712 хүний 34.1 хувь нь 18-34 насныхан байсан бөгөөд амь насаа алдсан хүний 72.4 хувь, гэмтэгсдийн 54.9 хувь эрэгтэйчүүд байв. Мөн Ховд, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Дорнод зэрэг аймаг болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт согтуугаар үйлдсэн осол дийлэнх хувийг эзэлсэн байна. Түүнчлэн орон нутгийн замд нас барсан хүний тоо хамгийн их буюу 80 хувьтай гарчээ.
Б.Халиун


Монгол брэнд