top banner

Жилдээ 400-500 хүн цусаа хандивладаг


2018-06-14 21:20:33
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт жилдээ 400-500 орчим хүн БОЭТ-ийн Цусны салбар төвд цусаа хандивлаж байна. Өнөөдрийн байдлаар тус аймагт 1840 гаруй донор бий гэж БОЭТ-өөс мэдээлэв. Энэ нь Дорнод аймгийн нийт хүн амын 1.8 хувийг эзэлж байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн Дорнод аймагт “Хүрэл донор” гурав, “Хүндэт донор” 80 гаруй бий.
“Хүндэт донор” тэмдгийг 35-аас дээш удаа цусаа хандивласан хүнд олгодог бол 70-100 удаа цусаа хандивласан хүнд “Хүрэл донор” цолыг олгодог.
Донорууд нэг удаад 350-400 мл цус хандивладаг нь гурван хүнд амь, амьдрал бэлэглэж буй сайн үйлс юм.
Аль ч бүлгийн цустай хүн донор болох боломжтой. Эрэгтэй хүн сард хоёр удаа, эмэгтэй хүн гурван удаа цусаа өгөхөд тохиромжтой байдаг гэдгийг эмч нар хэлж байна.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд