top banner

Татварын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


2018-06-14 21:22:55
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Тогтохсүрэн нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчид төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн үзсэн байна. Хуулийн төсөлд аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг ТЕГ-ын даргатай зөвшилцөж, тухайн шатны Засаг дарга нар томилхоор тусгажээ. Мөн дүүргийн татварын хэлстийн даргыг Нийслэлийн татварын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж чөлөөлөхөөр зохицуулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Ч.Ариунболд

Монгол брэнд