top banner

ДАШТ-ийг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэжээ


2018-06-15 10:03:44
Зураг
КУВЕЙТ. /Синьхуа/. Кувейт улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ыг амжилттай зохион байгуулж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинд баяр хүргэсэн захидал ирүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Нээлтийн ёслолын ажиллагаа гайхалтай сайхан болсныг Кувейтийн Эмир онцлон тэмдэглээд, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад гаргасан ОХУ-ын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн байна.

Спортын уг арга хэмжээ нь даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлж, улс түмнүүдийн харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлээд, Кувейт-Оросын харилцаанд ч ихээхэн ахиц дэвшил гарна гэдэгт итгэж буйгаа онцлон тэмдэглэжээ.

Тэмцээнийг эх орондоо зохион байгуулж буй ОХУ-ын шигшээ баг Саудын Арабын шигшээ багийг 5:0 харьцаатайгаар пүрэв гарагт буулган авснаар энэ удаагийн ДАШТ албан ёсоор эхэлсэн билээ.
Э.Хулан
 

Монгол брэнд