top banner

“Сэлэнгэ-2018” хамтарсан сургуулилтын зохиомжийг зөвшилцжээ


2018-06-15 13:07:26
Зураг
МОСКВА. /ТАСС/. Орос, Монгол улсын хамтарсан “Сэлэнгэ-2018” цэргийн сургуулилтын зохиомжийг хоёр улс зөвшилжээ. “Сэлэнгэ-2018” сургуулилт энэ оны дөрөвдүгээр улиралд Буриад улсад болох юм. Энэ тухай Дорнод цэргийн тойргийн хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Александр Гордеев мэдэгджээ.  

“ОХУ-ын БХЯ-ыг төлөөлж буй Дорнод цэргийн тойргийн төлөөлөгч болон Монгол улсын БХЯ-ны төлөөлөгчид жил бүр явуулдаг “Сэлэнгэ” хамтарсан цэргийн сургуулилтын зохиомжийг хэлэлцлээ. Талууд хамтарсан сургуулилтын гол санаа, зохиомж болон Монголын Зэвсэгт хүчний анги салбарыг ОХУ-ын нутаг дэвсгэрт шилжүүлэх, оруулах журам хийгээд соёл амралт, спортын арга хэмжээнүүдийг явуулах асуудлыг зөвшилцлөө” гэж А.Гордеев хэлсэн байна.
 
Цэргийн сургуулилтад 1000 гаруй цэргийн албан хаагчийг оролцуулах төлөвтэй байна.
 
2008 оноос хойш жил бүр явуулж буй “Сэлэнгэ” сургуулилтийг 2011 оноос өмнө “Дархан” гэж нэрлэдэг байжээ. “Сэлэнгэ-2017” цэргийн сургуулилт Монголын Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших Зүүнбаянгийн цэргийн ангийн сургуулилтын талбайд  болж байсан юм.
Э.Аянзаяа 
 

Монгол брэнд