top banner

Зуун гуч гаруй үхэрт зохиомол хээлтүүлэг хийжээ


2018-06-15 14:43:07
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Хагас жилийн байдлаар Дорноговь аймгийн ХХААГ-аас 130 гаруй үхэрт гардан болон шингэлсэн үрээр зохиомол хээлтүүлэг хийжээ.
Энэ нь 2018 оны төлөвлөгөөний биелэлтийн 21,3 хувийг хангаж байгаа гэнэ. Аймгийн ХХААГ-аас 2018 оны малын зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээний төлөвлөгөөнд 14 сумын нийт 740 толгой малыг тусгасан бөгөөд үүнээс бод 140, бог 600 толгой малд зохиомол хээлтүүлэг хийхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засгийн газраас “Мах сүүний анхдугаар аян”-ыг зарласантай холбогдуулж малын чанар сайжруулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй “Эрүүл малд зохиомол хээлтүүлгийн ажлыг эрчимжүүлэх аян”-ыг зохион байгуулж буй бөгөөд орон нутагт зохиомол хээлтүүлгийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд