top banner

Японд галт уул тэсэрчээ


2018-06-16 12:23:24
Зураг
ТОКИО. /РИА Новости/. Японы өмнөд хэсгийн Кюшю арал дээр орших Сакуразима галт уул өнөө өглөө орон нутгийн цагаар 7.20 цагт тэсэрч үнс, утааны 4,7 километр өндөр багана үүсгэсэн тухай тус улсын цаг уурын албанаас мэдээлжээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, галт уулын баруун энгэрээр халуун лав урссан ба тэсрэлтийн үед том том чулуунууд 800-1000 метрийн зайд шидэгдэж байсан байна.
 
Одоо энд аюулын гуравдугаар түвшний горим тогтоогоод байгаа ба энэ нь галт уулын эргэн тойрны 2 км радиуст туйлын анхаарал болгоомжтой байх ёстой гэсэн үг юм. Мэргэжилтнүүд ажиглалтаа үргэлжлүүлж байна.
 
Сакуразима галт уул нь далайн түвшнээс дээш 1117 метрт оршдог ба түүнээс 50 км зайд "Сэндай" атомын цахилгаан станц байрладаг юм байна.
Лу.Батбаяр


Монгол брэнд