top banner

Эрлийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов


2018-06-17 12:42:23
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Сураггүй алга болоод ес хонож байгаа охиныг эрэн хайх ажлыг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов.
Эрлийн ажиллагаанд Онцгой байдал, цэргийн анги, цагдаа зэрэг хууль хяналтын байгууллагуудын алба хаагчид, нутгийн иргэд болон “Босоо хөх Монгол” бүлгэмийн залуучууд оролцож хайсан ч охины гэх ямар нэг ул мөр олдоогүй юм. Эрлийн сүүлийн өдрүүдэд ойр хавийн чоно, шувууны үүрийг ч нэгжиж шалгасан байна. Одоо Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Энэ сарын наймны өдөр 13.00 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын хоёрдугаар багийн нутаг Ар хоолой, Баян-Уул цайдмын нуурын хойд талд, сумын төвөөс зүүн зүгт 22 км-т зунжиж буй малчин Х-ийн охин 2 настай У ээж, эгчтэйгээ хонио эргүүлж байгаад сураггүй болсон юм.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд