top banner

Аюулаас хамгаалах асуудлаар зөвхөн АНУ-д найдах боломжгүй гэж үзэж байна


2018-06-17 15:56:22
Зураг
МОСКВА. /РИА Новости/. “Хэд хэдэн төрлийн сорилтоос, түүний дотор Оросын аюулаас хамгаалах асуудлаар зөвхөн АНУ-д найдах боломжгүй болохыг Европ ойлгож эхэлж байна” гэж Латвийн Ерөнхийлөгч Раймонд Вейонис мэдэгджээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Умард Атлантын эвсэлд буюу НАТО-д хэд хэдэн аюул нүүрлэж байгаагийн дотор Сири, Умард Африкийн тогтворгүй байдал, өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөө хийгээд хүч чадлаа гайхуулж байгаа Оросын аюул багтаж байна” гэж Латвийн төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.  

Мөн тэрбээр өрнөдийн орнуудын эв нэгдэлд ан цав гарах аюул нүүрлээд байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
 
Лу.Батбаяр

Монгол брэнд