top banner

Газрын тосны зах зээл дээр хамтран ажиллахаар тохиролцов


2018-06-18 10:27:07
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцож, үндэсний шигшээ багийнхаа нээлтийн тоглолтыг үзэхээр ОХУ-д айлчилсан Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед ибн Салман Аль Сауд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийж, дэлхийн газрын тосны зах зээлийг хянах механизм эмхлэн байгуулахаар тохиролцсон тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
 
“Мэдээж хэрэг, ямар нэгэн “нэгдэл” байгуулах тухай яригдаагүй. Албан ёсоор бол ОХУ болон Саудын Арабын төлөөлөгчид урт хугацаанд хамтран ажиллах бүтэц байгуулах үүднээс “хорших тухай тунхаглалд” гарын үсэг зурсан талуудтай ажиллах болон газрын тосны бусад томоохон үйлдвэрлэгчдийг урьж хамтран ажиллах талаар тохиролцсон юм. Харин бодит байдал дээр тус хоёр улс газрын тосны зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээж байна” гэж тус агентлагийн мэдээнд тэмдэглэжээ.
 
Үйл ажиллагааг нь Саудын Араб зохицуулдаг Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК болон ОХУ тэргүүтэй газрын тос олборлогч бие даасан орнуудын бүлгийн зөвшилцсөн үйл ажиллагаа дэлхийн зах зээл дээр уялдаа холбоотой ажиллах нь үр ашигтай болохыг нотлон харуулсан билээ. Газрын тосны үнэ олборлогч орнуудын хувьд таатай түвшинд эргэн очсон юм. Дэлхийн хэмжээнд зохицуулах ийм механизм ажиллаж байхад түүнийг эвдэх шаардлага байхгүй аж.
 
Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах тухай “ОПЕК+” хэлэлцээрт нэгдээгүй орнууд ч түүний ашиг тусыг хүртэж байгаа болохоор Орос болон Саудын Арабын эрх баригчид уг хэлэлцээрт нэгдэхийг бусад орнуудад ч уриалах бодолтой байна.
 
Лу.Батбаяр

Монгол брэнд