top banner

Бельгийн шигшээ баг Панамын шигшээг 3:0-ээр илүүрхэн хожлоо


2018-06-19 04:29:19
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн ДАШТ-ий G хэсгийн Бельги-Панамын тоглолт Улаанбаатарын цагаар /2018.06.18/ өчигдөр шөнө 23 цагт Сочи хотын Фишт цэнгэлдэх хүрээлэнд 43,2 мянга гаруй үзэгчдийн өмнө эхэлж, Бельгийн шигшээ баг 3:0-ээр илүүрхэн хожлоо.

Энэ тоглолтын эхний гоолыг хоёр дахь хагасын 47 дахь минутад Бельгийн довтлогч Дрис Мертенс оруулсан бол Ромел Лукаку 69, 75 дахь минутад тус тус гоол хийж “Улаан чөтгөрүүд” хэмээх бельгичүүд панамын шигшээг илт давуутай хожиж хэсгээ тэргүүллээ.

 

Д.Өлзий


Монгол брэнд