top banner

УИХ-ын 2019 оны Төсвийг 43 тэрбум 514 сая төгрөгөөр тооцжээ


2018-06-19 16:29:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2019 оны төсвийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор өнөөдөр хэлэлцэв.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн танилцуулснаар, УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүд, Байнгын, Дэд, Түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхэд шаардагдах УИХ-ын 2019 оны төсвийн төслийг нийт дүнгээр 43514,0 сая төгрөг, үүнээс урсгал төсвийн төслийг 37758,0 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийг төслийг 3071.1 сая төгрөг, гадны орны санхүүжилтээр хэрэгжүүлэх төсвийн төслийг 2684.9 сая төгрөг байгаа аж.

Үүний 64.7 хувь нь УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааны төсөв, байнгын хороодын төсөв 1,0 хувь, намын бүлгүүдийн төсөв 2,3 хувь, Тамгын газрын төсөв 10,9 хувь, УИХ-ын нийтлэг үйл ажиллагааны төсөв 13,6 хувь, УИХ-ын даргын ажлын албаны төсөв 0,7 хувь, төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсөв 0,6 хувь, төлөөлөлийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийн нэгжийн төсөв 6,4 хувийг эзэлж байгаа юм байна. 

УИХ-ын 2019 оны төсвийн төслийг зардлын ангиллаар авч үзвэл цалин, нийгмийн даатгалын шимтгэл 26,9 хувь, УИХ-ын гишүүний тойрогт ажиллах болон хууль боловсруулах, сурталчилах үйл ажиллагааны зардал 56,3  хувь,  гадаад, дотоод томилолт, зочны зардал 7,7 хувь, тээвэр шатахуун, шуудан холбоо, бичиг хэрэг, ном хэвлэлийн зардал 4,2 хувь, мэдээлэл сурталчилгаа, сургалт семинарын  зардал 2,4 хувь, хуулийн дагуу ажилтнуудад олгох дэмжлэг, /орон сууцны дэмжлэг, өндөр насны тэтгэвэрт гарч төрийн албанаас чөлөөлөгдөх хүмүүст олгох тэтгэмж, ахмадын санд зарцуулах төсөв,  эмчилгээний нөхөн олговор, нэг удаагийн тэтгэмж.../  олон улсын гишүүний татвар зэрэг бусад үйл ажиллагааны зардал 2,4 хувь нь эзэлж байгаа гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын Төсвийг дэмжив.
Н.Туяа

Монгол брэнд