top banner

Польшийн шигшээ Сенегалын шигшээд 2:1-ээр хожигдлоо


2018-06-20 06:11:52
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хэсгийн Польш-Сенегалын шигшээ багийн тоглолт Москва хотын “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд болж, сенегалчууд польшчуудыг 2:1-ээр хожлоо.

Энэ тоглолтын хамгийн харамсалтай авто гоолыг Польшийн хамгаалагч Ционек Тьяго өөрийн хаалгандаа хийж сенегалчууд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн юм.  Улмаар Сенегалын довтлогч Ньянг Мбайе 61 дэх минутад гоол оруулснаар польшчууд бүр 2:0-ээр хожигдож хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан юм.

Харин тоглолтын 86 дахь минутад Польшийн хагас хамгаалагч Крыховяк Гжегош гоол оруулснаар Польшийн шигшээ баг 2:1-ээр Сенегалын шигшээ багт хожигдлоо. Энэхүү тоглолтыг Спартак цэнгэлдэхэд 44190 үзэгч ирж үзсэн байна.

 

Д.Өлзий


Монгол брэнд