top banner

Д.Цогтбаатар сайд Бүгд Найрамдах Финланд Улсын Элчин сайд Ярно Сирялаг хүлээн авч уулзав


2018-06-20 10:58:39
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ярно Сирялаг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав.
 
Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон зарим асуудлаар санал  солилцов.
 
Сайд Д.Цогтбаатар Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг харилцан сонирхсон салбарт өргөжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан бизнес уулзалтыг зохион байгуулах сонирхлоо илэрхийлэв. Элчин сайд Ярно Сиряла энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг тэмдэглээд Элчин сайдаар ажиллах хугацаандаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэв. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг 2018 оны 9 дүгээр сард Хельсинки хотноо зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж буйгаа дурдав.

Монгол брэнд