top banner

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлуудаар харилцан ойлголцолд хүрчээ


2018-06-20 11:07:06
Зураг
МОСКВА. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар хэд хэдэн асуудлаар, тэр дундаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахтай холбоотой асуудлаар харилцан ойлголцолд хүрэв гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
 
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, талууд Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын саяхан болсон уулзалтын талаар хэлэлцэхийн сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар санал бодлоо солилцсон байна.
 
Сүүлийн 3 сард Хятад улсад 3 дахь удаагаа айлчилсан Ким Жөн Ун энэ удаа БНХАУ-ын даргатай Ардын их хурлын ордонд уулзсан байна.
Э.Аянзаяа

Монгол брэнд