top banner

Ким Жөн Унтай утсаар ярина гэсэн амлалтаа Д.Трамп биелүүлсэнгүй гэжээ


2018-06-20 11:29:17
Зураг
МОСКВА. /ТАСС/. Өнгөрсөн ням гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай утсаар ярина гэсэн амлалтаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биелүүлсэнгүй гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерсын мэдэгдсэнийг иш татан телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлжээ.
 
Хоёр улсын удирдагчид ямар учраас утсаар холбогдоогүй талаар эх сурвалж мэдээлээгүй байна.
 
"Ням гарагт Ким Жөн Унтай утсаар ярина. Түүнд утасныхаа дугаарыг өгсөн" гэж Д.Трамп энэ сарын 15-нд сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ мэдэгдэж байжээ.

Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт энэ сарын 12-нд Сингапурт болсон билээ. Яриа хэлэлцээний дүнд талууд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. 
Э.Аянзаяа 

Монгол брэнд