top banner

Австралийн сүлжээ дэлгүүр гялгар уут худалдаалахаас татгалзжээ


2018-06-20 11:49:46
Зураг
СИДНЕЙ. /Синьхуа/. Австрали даяар сүлжээ дэлгүүртэй “Woolworths” групп нэг удаагийн хэрэглээний гялгар уут худалдаалахаас татгалзаж байгаагаа лхагва гарагт зарласан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.  

Ингэснээр жил бүр байгаль орчинд хаягдал болдог 3.2 тэрбум гаруй уутыг ашиглалтаас гаргах боломжтой ажээ.

“Woolworths” группын ерөнхий захирал Брэд Бандуччи хэлэхдээ “Хойч үедээ ногоон ирээдүйг бэлэглэхийн тулд энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд яг одооноос эхлэн манай дэлгүүрүүд нэг удаагийн гялгар уутыг хэзээ ч зарахгүй хэмээн бахархалтайгаар хэлэхэд таатай байна” гэж онцлон тэмдэглэжээ.

“Энэхүү өөрчлөлтийн үр дүнд хэрэглэгчид дэлгүүрээр үйлчлүүлэхдээ дахин ашиглагддаг өөрсдийн тортой ирэх шаардлагатай болж байгаа бөгөөд энэ нь гялгар уутны үйлдвэрлэлийг бууруулахад ихээхэн нэмэр болно” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
 
Э.Хулан
 


Монгол брэнд