top banner

Д.Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана гэж мэдэгджээ


2018-06-20 14:05:01
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Цагаачлалын бодлоготой нь холбоотойгоор Нью-Йорк муж улсын эрх баригчид АНУ-ын засаг захиргааны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус муж улсын амбан захирагч Эндрю Куомо мэдэгдсэн байна.
 
АНУ-ын засаг захиргааны цагаачлалын бодлогод тус улсын нутаг дэвсгэрт хууль бусаар орж ирж буй хүүхдүүд эцэг эхээсээ тусдаа байх ёстой гэж заажээ.  
 
“Гэр бүлүүдийг салгахад хүргээд буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны бодлого нь ёс суртахуунгүй бөгөөд хүн төрөлхтнийг эмгэнэлт байдалд оруулж байна. АНУ-тай залгаа хилээр хууль бусаар нэвтрэн орж ирж буй хүүхэд, эцэг эхчүүдийг салгана гэдэг хүний эрхийг зөрчиж буй хэрэг юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.
 
2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 31-нийг хүртэл АНУ-руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон гадаадын иргэдийн бараг 2000 хүүхдийг эцэг эхээс нь салгаж, тусгай төвүүд рүү илгээсэн тухай өмнө нь АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдсэн байна. Цагаачдын асуудлаар шинэ бодлого хэрэгжүүлж эхэлж байгаагаа Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн 4 дүгээр сард зарласан юм. Энэ бодлогоор хууль бус цагаачдыг цагдан хорих, баривчлан саатуулах ёстой хэдий ч АНУ-ын хуулиар хууль бус цагаачдын хүүхдүүдийг баривчлан саатуулж болохгүй учир тэд тусгай төвүүдэд байрлаж байгаа юм.  
 
Хууль бус цагаачдын хүүхдүүдийг эцэг эхээс нь тустай байлгах гэсэн энэхүү бодлого нь Д.Трампыг эсэргүүцэгчид болон түүний зарим дэмжигчийн зүгээс ч хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа юм.
 
 Э.Аянзаяа 
 


Монгол брэнд