top banner

Үлэг гүрвэлүүдийн мөр олж илрүүлжээ


2018-06-20 14:49:08
Зураг
БЭЭЖИН. /СИНЬХУА/. Олон улсын археологийн судалгааны баг Хятадын зүүн нутагт 120 сая жилийн өмнө амьдарч байсан янз бүрийн төрлийн үлэг гүрвэлийн мөр бүхий хөрсний чулуужсан давхаргууд олж илрүүлсэн байна гэж СИНЬХУА агентлаг мэдээлэв.
 
Хятад, Австрали, АНУ-ын археологичдын бүрэлдэхүүнтэй олон улсын баг цэрдийн үед амьдарч байсан бүлэг үлэг гүрвэлийн үлдээсэн 300 гаруй мөрийг Шаньдун мужийн нутаг дэвсгэрээс олсон байна.
 
“Олдсон мөрүүд нь 7 өөр төрлийн үлэг гүрвэлд хамаарч байгаа юм. Ийм мөр олдсон нь санаанд багтамгүй зүйл болсон, учир нь энэ нутгаас үлэг гүрвэлүүдийн үлдэгдэл огт олдож байгаагүй билээ” гэж Шаньдун мужийн Линьи хотын их сургуулийн геологи, палеонтологийн хүрээлэнгийн захирал Ван Сяоли тэмдэглэжээ.
 
Дейноних хэмээгч үлэг гүрвэлүүдийн зэрэгцээ мөрүүд олдсон нь нэн гайхалтай болохыг археологичид онцолсон байна. Тус тусдаа амьдардаг хэмээн тооцогдож байсан уг үлэг гүрвэлүүд нь үнэн хэрэгтээ сүрэглэн амьдардаг байсныг энэ олдворууд харууллаа гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд