top banner

Замын -Үүд боомт хэвийн ажиллаж байна


2018-06-20 14:55:05
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр Замын-Үүд боомтод "АУЗ 469" машинаар тээвэр хийдэг жолооч нар зам хааж, эсэргүүцэл илэрхийлж байгааг бид мэдээлсэн. Уг асуудлыг цагдаагийн байгууллага хууль ёсоор арга хэмжээ авч  зогсоожээ.
Авто тээврийн Үндэсний төвийн газрын дарга З.Айдосын мэдээлснээр өнөөдрөөс Замын-Үүд-Эрээний боомт нээлттэй, хэвийн ажиллаж эхэлсэн байна. Замын-Үүдээр тээвэр хийдэг "УАЗ 469 " маркийн автомашинуудыг техникийн бүрэн бус байдал, өнгө үзэмж зэрэг асуудалд БНХАУ-ын Эрээн хотын захиргаанаас удаа дараалан сануулга өгч байсаар өдий хүрчээ. Өчигдөр БНХАУ-ын талаас 19 жолоочийг нэвтрүүлэх боломжгүй гэснээс тэд эсэргүүцэн хил хааж жагссанаас болж хил гарах гэсэн иргэд олон цагаар саатсан асуудлыг Хил хамгаалах ерөнхий газар орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран шийдвэрлэж, хилээр гаргажээ. Хил хааж жагсаж, эсэргүүцэл үзүүлсэн зарим жолоочийг цагдаагийн ажилтнууд Сайншанд суманд саатуулан шалгаж байгааг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү ч мэдээллээ.
 

Ж.Батсайхан


Монгол брэнд