top banner

Өнгөт чулуу ,үнэт эдлэлийн зөрчлийг эрүү үүсгэн шалгаж байна


2018-06-20 15:49:46
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн байгууллага энэ  сарын 11-15-нд хялбаршуулсан журмаар 25 зөрчил илрүүлэн шийдвэрлэжээ. Үүнээс 13 зөрчил нь татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдол бусад нь бүртгэлийн болон эрүүгийн 32 зөрчил байв. 
Замын-Үүд дэх Гаалийн газрын Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсэд энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн 513 вагоны 4 тасалгаанд шалгалт хийх явцад зорчигчийн гар тээшнээс үйлдвэрийн аргаар савласан тус бүр нь 500 гр бүхий 122 уут буюу 61 кг хатаасан борц, хоёр хэсэг ногоон хаш чулууг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй, дагалдах бичиг баримтгүй авч явсан зөрчил илэрчээ. Мөн тус Гаалийн хяналтын бүсийн гарах талын зорчигчийн ачаа тээш шалгах рентген тоног төхөөрөмжийн хэсэгт Монгол Улсын иргэн Б нь хар гялгар уутанд ороон, скочидсон эртний дурсгалт зүйл байж болзошгүй төрөл бүрийн хэмжээтэй 12 ширхэг зэс, гуулин савыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Эдгээр хэргийг харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлж, 18.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, 44.3 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ. 

Ж.Батсайхан


Монгол брэнд