top banner

Канадад марихуан буюу олсны ургамал хэрэглэхийг хуулиар зөвшөөрчээ


2018-06-20 16:28:19
Зураг
МОСКВА. /ТАСС/. Марихуан буюу олсны ургамал хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн хуулийн төслийг Канадын сенат /парламентын дээд танхим/ эцэслэн баталжээ. Энэ тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэв.
 
"Насанд хүрээгүйчүүд марихуан олж авах хийгээд гэмт хэрэгтнүүд марихуанаас ашиг олоход тун амар хялбар байсан. Өнөөдөр бид энэ нөхцөл байдлыг өөрчилж байна. Марихуан ашиглахыг хуулиар зөвшөөрөх, эргэлтийг нь зохицуулах бидний төлөвлөгөөний талаархи санал хураалт Сенатад дөнгөж саяхан болж дууслаа” гэж Ж.Трюдо “Твиттер”  хуудастаа жиргэжээ.
 
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, шинэ хуулийн төслийг 52 хүн дэмжиж, 29 хүн эсэргүүцжээ. Шинэ хууль 2-3 сарын дотор үйлчилж эхлэх аж.  
Э.Аянзаяа 


Монгол брэнд