top banner

Эрүүл мэндийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийв


2018-06-20 17:00:34
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Монос группээс эрүүл мэндийн боловсрол олгох “Монос Экспо 2018” арга хэмжээг энэ жил 13 дахь жилдээ Архангай аймагт энэ сарын 19, 20-нд зохион байгууллаа. Энэ арга хэмжээний үеэр иргэдэд эрүүл мэндийн сургалт хийж, боловсрол олгохоос гадна дотрын эмчийн үзлэг, оношлогоо, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, оношлогоо, В, С вирус, бэлгийн замын халдвар оношлогоо, био энергийн аппаратын оношлогоо, арьс болон эхо оношлогоо, зүрхний бичлэг, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр хүргэлээ. Мөн хямдралтай гоо сайхны бүтээгдэхүүн, эм, бэлдмэлийн худалдаагаар иргэдэд үйлчилгээ үзүүлэв.

“Монос Экспо 2018” арга хэмжээний үеэр орчин үеийн эмийн эмчилгээний стандарт ба чиг хандлага сэдвийн хүрээнд 2 кредиттэй сургалт явуулж, үүгээр дамжуулан бусдад мэдлэг, боловсрол олгож байгаагаараа ач холбогдолтой байлаа. Иргэд ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Эрүүл мэндийн боловсрол олгох энэхүү аянд 700 гаруй хүнд хүрч үйлчилжээ.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд