top banner

Роботууд хүргэлт хийж байна


2018-06-20 17:54:05
Зураг
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятадын нийслэл Бээжин хотын Хайдянь дүүрэгт автомат жолоодлоготой роботууд хэрэглэгчдийн захиалгыг хүргэж өгч байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Хятадын интернет худалдаагаар тэргүүлэгчдийн нэг “JD.com” компани уг үйлчилгээг өнгөрсөн даваа гарагаас нэвтрүүлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 20 гаруй робот хэрэглэгчдийн захиалсан барааг хүргэж байгаа аж. 15 километр цагийн хурдтай роботууд нь нэг удаад 30 хүртэлх тооны илгээмжийг хүргэх хүчин чадалтай гэнэ.

Робот тус бүр орчин тойрон хийгээд гэрлэн дохионуудыг таних зориулалттай радар болон мэдрэгчүүдээр тоноглогдсон юм байна. Тэд захиалгын газарт ойртон ирэх үед “JD.com”-оос хэрэглэгч рүү зурвас илгээх бөгөөд илгээмжээ авахын тулд нүүр царайгаа таниулан код оруулах аль эсвэл гар утасны аппликейшн ашиглах боломжтой ажээ.
Э.Хулан

 


Монгол брэнд