top banner

Орон нутгийн замд хөдөлгөөний соёлтой зорчихыг уриалж байна


2018-06-21 11:09:50
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аяны нээлт Дорнод аймагт өчигдөр боллоо. Энэхүү аян нь орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослыг бууруулах, нас баралт, гэмтлийг багасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой. Өнөөдрөөс эхлэн 10 дугаар сар хүртэл үргэлжилнэ.

Урьдчилан баталсан төлөвлөгөөний дагуу орон нутгийн замд хяналт шалгалтыг сайжруулах, дүрэм журмаа баримтлан зорчихыг уриалах зэргээр нэлээд ажил төлөвлөжээ.
Дорнод аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсоноор энэ чиглэлийн автомашины хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Энэ хэрээр орон нутгийн замд дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх, осол аваар гаргах үзэгдэл өсөх хандлагатай байгаа юм.
Дээрх аяныг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль эрх зүйн хэлтэс, Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороотой хамтран хэрэгжүүлэхээр тогтжээ.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд