top banner

Гурвансайхан уулын "Их тахилгат хайрхан"-ы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол эхэллээ


2018-06-21 11:17:23
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвансайхан уулын "Их тахилгат хайрхан"-ы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өнөөдөр эхэлж байна.
Таван жилд нэг удаа ийн тэнгэр тайх ёслол болдог бөгөөд эхний өдөр долоон бурхан одны тахилгын арга хэмжээ болох юм байна. Харин хоёр дахь өдөр буюу маргааш "Их тахилгат хайрхан"-ы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болох ажээ. Энэ үеэр хүчит 32 бөхийн барилдаан болох юм байна. Энэхүү арга хэмжээ нь аймгийн төвөөс баруун урагш 60км-т Зүүн сайхан уулын Хошуу овоо хэмээх газарт болж байна. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Гурвансайхан уулыг төрийн тахилгат болгосон бөгөөд энэ удаа хоёр дахиа ийн тахиж байгаа аж. 
Дашрамд дуулгахад төрийн тахилгат Гурвансайхан уул нь Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг юм. 
Д.Мишигсүрэн

Монгол брэнд