top banner

Меланья Трамп Тусгай албанд ханджээ


2018-06-21 11:48:30
Зураг
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Тэргүүн хатагтай Меланья Трамп өөрт нь болон хүүд нь заналхийлсэн тухай Тусгай албанд хандсан байна. Энэ тухай “Daily Caller” цахим хуудас мэдээлжээ.

Цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж байгаа явдлын талаар Америкийн жүжигчин Питер Фонд “Твиттер” хуудастаа жиргэхдээ “Бид Бэррон Трампыг эхээс нь салгаж, гаж донтонгуудтай нэг торонд хийвэл таарна. Ингэж байхад эх нь нөхрөө дагаад явахыг харъя” гэжээ. Энэ жиргээгээ тэрбээр удалгүй устгасан байна.

Өдгөө 78 настай жүжигчин П.Фонд Оскарын шагналд 2 удаа нэр дэвшиж байжээ. Ерөнхийлөгчийн гэр бүлийг заналхийлэх нь АНУ-д эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бага хүү Бэррон Трамп 2006 онд төржээ. 
Э.Аянзаяа 

Монгол брэнд