top banner

Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-уудыг шалгаж байна


2018-06-21 14:23:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн тушаалаар Банк бус санхүүгийн байгууллагуудад /ББСБ/ шалгалт хийж эхэлсэн байна. 

Нийслэлд өнөөдрийн байдлаар 437 ББСБ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох зохицуулалтын хэрэгжилтийг хэсэгчлэн шалгаж байгаа аж.

Өнгөрөгч тавдугаар сараас Санхүүгийн зохицуулах хороо Ажлын хэсэг байгуулан, банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад санхүүгийн гэмт үйлдлүүд, тэр дундаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах Монгол Улсын тогтолцоо, эрх зүйн орчны талаар сургалт явуулжээ. Улсын хэмжээнд зохион байгуулсан тус сургалтын хүрээнд холбогдох мэдээлэл, гарын авлагыг бэлтгэн түгээсэн бөгөөд дээрх хуульд шинээр орсон зохицуулалтыг хэрэгжүүлэх, ялангуяа байгууллагуудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс сэргийлэх, санхүүгийн мэдээллийн албанд сэжигтэй гүйлгээний мэдээллийг өгч, холбогдох арга хэмжээг авч байх нэгж байгуулах, эсвэл ажилтныг томилох зэрэг шаардлагыг хэрэгжүүлэх талаар тодорхой заавар, чиглэл өгсөн байна.
Н.Туяа

Монгол брэнд