top banner

Нийслэлд 2018 оны эхний таван сарын байдлаар 16604 хүүхэд мэндэлжээ


2018-06-21 16:11:51
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотноо 2018 оны эхний таван сард 16 мянга 457 эх амаржсанаас, 16 мянга 604 хүүхэд мэндэлсэн тухай Статистикийн газраас мэдээллээ.

Шинээр мэндэлсэн хүүхдийн 8535 нь эрэгтэй, 8069 нь эмэгтэй хүүхэд байна. Шинэ төрсөн хүүхдийн 239 нь хоёр ихэр, долоо нь гурван ихэр бүртгэгджээ.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод тавдугаар сарын эцэст 8270 болжээ. Энэ нь, өмнөх оны мөн үеэс 20 хүнээр (0.2%) буурсан үзүүлэлт юм байна. Нийт ажилгүйчүүдийн 4364 (52.8%) нь эмэгтэйчүүд байгаа аж.

Д.Өлзий

Монгол брэнд