top banner

Олон улсын бадминтончид Улаанбаатарт өрсөлдөж байна


2018-06-21 16:43:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр спортын төв ордонд бадминтоны “Junior International Series 2018” тэмцээний өсвөр насны ангилалын тоглолтууд эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 19 орны 50 гаруй тамирчид өрсөлдөж байна Монголын Бадминтон сонирхогчдын холбооноос зохиож байгаа олон улсын цуврал тэмцээн манай улсад 5 дахь удаагаа болж байгаа юм. Тус тэмцээнийг өмнө нь 2009, 2010, 2015, 2017 онуудад Улаанбаатар хотод зохион байгуулсан.

Харин 2017 оноос эхлэн өсвөрийн тэмцээнийг давхар зохиож байна. Тэмцээнд Энэтхэг, Макао, Тайланд, Австрали, ОХУ, Казахстан, Англи, Сингапур, Вьетнам, Индонез, Герман, АНУ, Малайз, Чил, Япон, БНСУ, Хонконг, Чех, Монгол зэрэг 19 орны тамирчин оролцож байна.
Д.Өлзий

Монгол брэнд