top banner

Шинэ Зеландын ерөнхий сайд анхны хүүхдээ төрүүлжээ


2018-06-21 17:06:58
Зураг
ВЕЛЛИНГТОН. /Ройтерс/. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн анхны хүүхдээ төрүүлсэн тухайгаа пүрэв гарагт өөрийн “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав.

Ж.Ардерн нь Шинэ Зеландын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд бөгөөд албаа хаших хугацаандаа амаржсан анхны эмэгтэй болсон байна.

Тэрбээр “Инстаграм” хуудастаа охин болон хамтран амьдрагчийнхаа хамт авахуулсан зургаа нийтлээд “16:45-д 3310 гр охинтой боллоо. Охин бид хоёрын биеийн байдал сайн байна. Окленд хотын эмнэлгийн ажилтнуудад гүнээ талархал илэрхийлье” хэмээн бичжээ.

Шинэ Зеландын шадар сайд Винстон Петерс ирэх зургаан сарын хугацаанд ерөнхий сайдын албан үүргийг түр орлон гүйцэтгэх юм байна. Ж.Ардерн нь жирэмсэн байх хугацаандаа сонгогдсон цөөн хэдэн удирдах албан тушаалтны нэг юм. Урьд нь 1990 онд Пакистаны ерөнхий сайд асан Беназир Бхутто мөн албан тушаалаа хаших үеэрээ амаржиж байсан ажээ.

Шинэ Зеланд улс нь эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хуулиар зөвшөөрсөн анхны улс бөгөөд энэхүү үйл явдал 1893 онд болж байсан аж. Ж.Ардерн нь энэ улсын гурав дахь эмэгтэй ерөнхий сайд юм байна.

Э.Хулан

 

Монгол брэнд